Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал нь цогц асуудал учир шийдэл нь цогц байх ёстой

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан ОБЕГ-т ажиллаж байна. ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг танилцууллаа. 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Улсын Онцгой комиссоос эрдэмтдийн судалгаа, эрсдэлийн үнэлгээнд суурилан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цар тахлын үед Засгийн газрын тогтоолоор аймаг, нийслэлд 46.1 тэрбум төгрөгийг батлуулж асуудлуудыг шийдсэн. Түүнчлэн улсын төсвөөс 8, иргэд, аж ахуйн нэгжүүдээс хандивласан хүмүүнлэгийн тусламжийн 3.9 тэрбум төгрөгийг зарцуулсан" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахал нь цор асуудал юм. Ийм учир шийдэл нь цогц байх ёстой. Бид ажлын арга барил, хандлагадаа томоохон өөрчлөлт хийх ёстой. Өмнө нь явж ирсэн уламжлалт сэтгэлгээгээ өөрчлөөсэй гэж хүсэж байна. Цар тахалтай хүнд үед яаж аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг сэргээж, зогссон байгаа эдийн засгийн цусны эргэлтийг сэргээх тухай цогц төлөвлөгөөг танилцуулах хэрэгтэй. УОК, Засгийн газар дээр гаргасан шийдвэр дунд шатанд замхарч байна. Энэ нь юунаас үүдэж байгаад дүгнэлт хийх шаардлагатай. 

Цар тахлыг, эдийн засгийн асуудлыг хэрхэн богино хугацаанд даван туулахыг цогцоор нь харах хэрэгтэй. Асуудал цогц учраас шийдэл цогц байх ёстой. Олуулаа хуралдах биш цөөхүүлээ ярилцаж, шийдэл гаргадаг байх учиртай. Маш хурдтай, эргэх холбоотой, шинэ менежментээр, шинэ хандлагаар, ёс зүйтэй, хүнлэг ажиллах шаардлагатай" гэлээ.

Шууд үзэх:
https://fb.watch/3m-NRj-Y79/