Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 08:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврийн автобусаар 46,259 зорчигч үйлчлүүлжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн /2021.01.27/ 10:00 цагийн байдлаар 98 чиглэлд 915 автобус, 10 аж ахуйн нэгжийн 487 такси үйлчилгээнд гарсан байна.

Нийтийн тээврийн автобусаар 08:00-10:00 цагийн хооронд 46,259  зорчигч үйлчлүүлжээ. 

Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 915 автобус, 84 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин 15 байршилд 17 байцаагч, 210  шалгагч ажиллаж байна. 

Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 287 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 38,477 удаа уншуулжээ.