Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Байшингаа дулаалах нь зөв хөрөнгө оруулалт

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Бид амьдралынхаа 90 орчим хувийг дотор орчинд өнгөрүүлдэг бөгөөд энэ нь гаднах орчинтой харьцуулахад 2-5 дахин их бохирдолтой байдаг. Дулаан алдагдалтай байшин галлагаа их шаардаж, дотор агаарын чанар муутай байдаг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байгааг бид тэр бүр сайн мэддэггүй.  Агаарын чанараас гадна дулаанаа хадгалахын тулд өдөрт 6-аас дээш удаа нүүрс түлэх, үнс их ялгаруулах нь эргээд агаараа бохирдуулах, бохир агаараараа амьсгалах гол хүчин зүйлс болж байна.

Үүрээр хүйтэнд босч галлах, даарахгүйн тулд үргэлж зузаан хувцастай өнжих, хүүхдүүд ханиад томуу тусах нь олшрох, түлшинд их мөнгө зарцуулах зэрэг асуудлууд байшингаа дулаалаагүй, эсвэл шаардлага хангаагүй дулаалгыг өөрсдөө хийснээс болох нь  олонтаа.

 

Дулаан алдагдалтай байшинд цонх, хана, хаалгаараа жиндэх, цантах, мөстөх зэрэг асуудлууд нүдэнд ил харагддаг бол дотор агаарын чанар муудсанаар нүдэнд үл харагдах мөөгөнцөр хүртэл бий болдог байна. Бичил мөөг болох мөөгөнцөр нь хүний бие махбод, бага насны хүүхдийн тархи, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан бөгөөд ийнхүү чийгтэй орчинд тогтмол олон цагийг өнгөрүүлэх нь эрүүл мэндэд маш аюултай. Иймд танай байшинд дулаан алдах, чийг даах, цонх хөлрөх шинж тэмдгүүд илэрч л байгаа бол байшингаа дулаалах, агааржуулалт хийлгэхийг зөвлөж байна.

Байшингаа дулаалах нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бөгөөд түлш, галлагаанд зарцуулдаг цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх, байшингийн эдэлгээг уртасган, үнэлгээг нэмэгдүүлж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чухал хүчин зүйл болно.

 

Иргэд маань байшингаа бага зардлаар дулаалахыг оролдон, зориулалтын бус материал ашиглах, хэн нэгнээс сонссоноороо өөрсдөө дур мэдэн дулаалах нь эргээд стандарт хангаагүй, дулаан алдагдал ихтэй, урсгал зардал өндөртэй сууц болох шалтгаан болно.  Иймд хэрэв байшингаа шинээр барих гэж байгаа бол эхнээс нь зөв төлөвлөх, нэгэнт баригдсан барилгыг дулаалахаар төлөвлөж байвал эхлээд оношоо олох буюу хаагуур дулаан алдагдалтай байгааг тодорхойлох, уг байшингийн суурь дулаалга даах эсэх, ямар материалаар байшингаа барьснаас шалтгаалан тохирох материалаар дулаалах, агааржуулалтыг зөв хийх зэрэг шинжлэх ухаанч арга зүйд үндэслэн,  мэргэжлийн хүнээр дулаалуулах нь илүү үр дүнтэй юм.

Иймд олон улсын төрийн бус байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй “Дулаан Шийдэл” төсөл нь хотын иргэдийн эрүүл мэндэд хортой агаарын бохирдлыг бууруулах зорилгоор байшингийн дулаалгын иж бүрэн шийдлийг санал болгож байна..

Дулаан Шийдэл төсөлд хамрагдсанаар та байшингийнхаа дулаан алдагдлыг хэмжүүлэн, стандарт хангасан барилгын материал ашиглан, мэргэжлийн бригадуудаар дулаалгын ажлыг гүйцэтгүүлж, дулаалга стандартын шаардлага хангасан эсэхийг аудитороор үнэлүүлэн, санхүүжилтээ банкны 8%-ийн ногоон зээлээр шийдвэрлэх боломжтой. Та байшингаа хэсэгчлэн болон иж бүрэн дулаалуулж болно. Дулаан алдагдалтай байшингийн дээвэр, хана, шал, суурь дулаалах, цонх солиулах, тохирох агааржуулалтыг угсрах ажлуудыг гүйцэтгэснээр байшин иж бүрэн дулаалагдаж, эрүүл мэнд болоод тав тухтай орчинд амьдрахтай холбоотой эдгээр асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болох юм.

 

Иймд та бүхэн “Дулаан Шийдэл” төсөлд хамрагдан, байшингаа дулаалуулахыг хүсвэл 7505-2000 дугаарын утас, www.dulaalga.mn цахим хуудас, “Дулаан Шийдэл Төсөл” фэйсбүүк хуудсаар тус тус холбогдож төслийн багаас мэргэжлийн зөвлөгөө аваарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.