Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд амьдардаг есөн настай охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт охины хойд эцэг иргэн Б-г холбогдуулан шалгаж эхэлсэн хэмээн цагдаагийн байгууллагаас тухайн үед мэдээлж байв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр уг хэргийг хянан хэлэлцсэн байна. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэжээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасны дагуу нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгчид
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар