Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд аймгийн онцгой комисс Улаанбаатарт саатсан иргэдээ татан авахаар шийдвэрлэжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ховд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав Улаанбаатар хотоос ирэх иргэдийг бүртгэж нэгдсэн зохион байгуулатад оруулан, татан авах ажлыг нэг удаа зохион байгуулах шийдвэр гаргасан байна.

Тэрбээр "Дэлхий нийтэд тархаад байгаа "COVID-19" цар тахлын дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш Нийслэл Улаанбаатар хотод саатаад байсан 4,000 гаруй иргэнийг татан авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулсан. Одоо ч ажил, амьдралын шаардлагаар ирж буй иргэдийг хүлээж авсаар байна. 

Зарим иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлэх, хулгайн замаар орон нутаг руу зорчин ирж байгаа нь ямар нэгэн эрсдэл үүсгэж болзошгүй байгаа учраас аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын хувьд Улсын болон Нийслэлийн Онцгой комисст хүсэлт уламжилж Улаанбаатар хотод байгаа иргэдийг бүртгэж нэгдсэн зохион байгуулалтад оруулан татан авах ажлыг нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэлээ" гэжээ.

Улаанбаатар хотоос ирэх иргэд /оюутан/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх “ШУУРХАЙ ШТАБ”-ын 7043-3801 дугаарын утсанд холбогдож https://www.facebook.com/www.khoa.nema.gov.mn
baruunbus.shtb@gmail.com гэсэн цахим хаягаар заасан хугацаанд амжиж бүртгүүлнэ.

Бүртгэлийг 2021 оны 1 дүгээр сарын 19-23-ны Ням гараг хүртэл өдөр бүр 08:00-23:00 цаг хүртэл хийнэ. Бүртгэл дууссаны дараа нэгдсэн тоо гаргаж, татах ажлыг ирэх 7 хоногт мэргэжлийн байгуулагуудтай хамтран зохион байгуулна. Хугацааг жич зарлах юм байна.