Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газар 2024 он хүртэл 151 хууль хэлэлцүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:48 2021/01/15

УИХ-ын чуулганы хуралдааны цахим сүлжээнд саатал гарсан тул түр завсарлав. Гишүүд Төрийн ордны танхимуудад хуваагдан сууж, 12:30 цагаас хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/30IoXMlFZp/

11:30 2021/01/15

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Энэ тогтоолын төсөлд Засгийн газар 2022-2024 онд өргөн барих хууль, тогтоомжуудыг оруулсан гэж ойлгож байгаа. Эндээс харахад нийт 149 хууль байна. Үүн дотор анхдагч хууль 43, нэмэлт өөрчлөлт 42 байна. Тэгвэл энэ дотор багц хууль хэд байгаа вэ. 

Багц хууль оруулж ирэх боломж Засгийн газарт л байдаг. 

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд урт хугацааны бодлого 30 жилийн хугацаатай Алсын хараа 2050 байна, дунд хугацааны бодлого нь долоон чиглэлийн зорилт хөтөлбөр байна гээд заачихсан. Энэ хүрээнд долоон чиглэлийн зорилт хөтөлбөрийг 2022 онд оруулж ирэх чиглэл өгсөн. 

Долоон багц зорилт хөтөлбөрийн хүрээнд дунд хугацааны бодлогоо тодорхойлно. Үүнтэй уялдуулан 149 хууль оруулж ирснийг 151 болгож байгаа. Үүнээс 2021 онд 121, 2022 онд 32,  2023 онд 12 хуулийг Их хуралд өргөн мэдүүлэх чиглэлийг өгч байгаа юм. Ийм байдлаар нэгдсэн нэг бодлоготой болъё, хоорондоо зөрчилдөөд байдаг 560 гаруй хууль, тогтоомжийг өөрчлөхийг нь өөрчилж, нийцүүлэхийг нь нийцүүлнэ. 

Ажлын хэсэг Б.Баасандорж: Засгийн газраас ирэх онуудад 149 хууль хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Үүний 54 нь шинэчилсэн найруулга, 43 нь анхдагч буюу шинэ хууль, 43 нь нэмэлт, өөрчлөлт оруулах хууль. Үүн дотор багц хуулиуд байгаа. Жишээ нь, Худалдааны тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн тухай, Хувь хүний мэдээлэл хамгааллын тухай гэх мэт. 

Бид төлөвлөгөөнд оруулахдаа тус тусад нь бие даасан байдлаар жагсаасан. Агуулгаар нь багцалж өргөн мэдүүлэх хууль салбар салбаруудад хэд хэд бий. 

09:41 2021/01/15

УИХ-ын Баасан гарагийн хуралдаан эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийг эцэслэн батлахын зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 