Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг батлахыг дэмжлээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:08 2020/12/25

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Авилгын эсрэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  

16:50 2020/12/25

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

16:41 2020/12/25

УИХ-ын чуулганаар ААН-ийн орлогын албан татвараас хөнгөлөх чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг эцэслэн батлав.

Үргэлжлүүлэн баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсож байна.

15:52 2020/12/25

УИХ-ын чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1479320182459217

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Нийгмийг хамарсан цар тахлын талаар хамгийн сайн мэдлэгтэй хүмүүс малын эмч нар байдаг. Бид нарын хувьд гаргаж байгаа шийдвэрүүд орон нутагт хэрхэн биелж байна вэ гэдэг нь чухал. Шийдвэр гарсны дараа орон нутагт хэрэгжих явдал дутагдаад байна.

Тухайн сумыг бүрэн хяналтад авах боломжоор хангаж өгөх ёстой. Хамгийн гол нь улсын чанартайгаас гадна  сум хоорондын замуудыг бүрэн хяналтад авч чадна. Малын эмч нар эрүүл мэндийн яаманд зөвлөгөө өгч болно. Суманд ямар нэг байдлаар өвчин гарсан тохиолдолд тухайн сумын эмчид заавар зөвлөгөөг хүргүүлсэн байх ёстой. Сайн төлөвлөгөө стратеги бидэнд хэрэгтэй байна.

Нийтийн дунд халдвар гарвал гэрт нь, орон нутагт нь эмчлэх тактик барина

Шадар сайд Я.Содбаатар: COVID-19-тэй тэмцэх төлөвлөгөө бидэнд байгаа. Ангилал бүрээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ бүр өөр. Кластер хэлбэрээр гарч байгаа эхний үед өвчтөнүүдийг ХӨСҮТ-дээр төвлөрүүлж эмчилж байгаа. Нийтийн дунд халдвар гарвал гэрт нь, орон нутагт нь эмчлэх тактик барина.

Аймаг, сумын онцгой комисс бэлэн байдлын зэргийг сайн хангаж, иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх хэрэгтэй. Иргэд маань голомттой бүсээс эрүүл бүс рүү явж байгаа тохиолдолд заавал PCR шинжилгээ өгч байгаа. Энэхүү шинжилгээг өгөхгүй бол ойр дотнынхондоо өвчин халдаах эрсдэлтэй гэдгийг байнга бодоосой гэж хүсэж байна.