Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын эрх зүйн шинэчлэл нээлттэй хэлэлцүүлэг болно

Б.Ану
2020 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, шинжлэх ухааны яам Боловсролын ерөнхий хуулийн төсөлд санал авч байна. 

Үүнтэй холбоотойгоор Дээд боловсролын академи, Боловсролын реформ хөдөлгөөн хамтран Боловсролын эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлгийг өнөөдөр 14:00 цагаас зохион байгуулах гэж байна.

Энэхүү хэлэлцүүлэг нь Боловсролын салбарын эрх зүйн зохицуулалтыг нэгдсэн зөвшилцөлд хүргэх, улмаар үр өгөөжтэй хэрэгжих нөхцөлийг хангахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Хуулийг шинэчлэн боловсруулахад оролцож байгаа асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хууль тогтоогч, судлаач, мэргэжлийн олон нийтийг энэхүү хэлэлцүүлэгт оролцох юм.
 
Хэлэлцүүлэгт оролцохдоо, Ерөнхий хуулийн төсөлтэй ЭНЭ линкээр орж урьдчилан танилцана уу.
 
Боловсролын Эрхзүйн Шинэчлэл | Нээлттэй хэлэлцүүлгийн хөтөлбөр
 
  • 14:00-14:10 Нээлт
  • 14:10-14:20 Боловсролын засаглал, удирдлага, санхүүжилтийн эрх зүйн шинэчлэл
  • 14:20-14:30 Монголын боловсролын зорилго
  • 14:30-14:40 Боловсролын эрхзүйн зохицуулалт: ололт, сургамж, шийдэл
  • 14:40-14:45 Цахим боловсрол ба тэгш боломж
  • 14:45-15:50 Хэлэлцүүлэг
  • 15:50-16:00 Дүгнэлт
Уг нээлттэй хэлэлцүүлгийг Zoom Meeting ашиглан хийх бөгөөд та бүхэн доорх линкээр урьдчилан бүртгүүлээрэй!