Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунбуян: Хотоос гарах иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улаанбаатарт байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг энэ сарын 18-наас өмнө нутаг буцаах шийдвэрийг Засгийн газраас өнгөрөгч Ням гарагт гаргасан билээ.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян дараах тодруулгыг өглөө. 

Тэрбээр "Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний 06:00 цагаас 18-ны 06:00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргана. Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой.

Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 24-н хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна.

Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилнэ. Ковид-19-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм" гэв. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=392046158672354