Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Франкфурт-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг хилээр нэвтрүүлэх үед сэжигтэй тохиолдол илрээгүй

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: МХЕГ

УОК-ын шийдвэрээр Франкфурт - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэнийг өнөөдөр татан авлаа. ОМ-138 дугаартай энэ нислэг Буянт-Ухаа нисэх буудалд 11:05 цагт газардсан юм.

Буян-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн Намуун, Сүнжин гранд зочид буудалд тусгаарлан ажиглалтад шилжүүллээ. Хилээр нэвтрүүлэх үед сэжигтэй тохиолдол илрээгүй.

Эх сурвалж: МХЕГ

Энэ сарын 16-ны өдөр Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 358 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 325 чингэлэг, галт тэргэнд “Баяндэмбэрэл” компаниар халдваргүйтгэл хийлгүүлж, хяналт тавин ажилласан. Түүнчлэн Буянт-Ухаа боомтоор нэвтэрсэн 109 ширхэг, 8,492 кг карго ачаа тээшинд халдваргүйтгэл хийсэн байна.

Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын албанаас орон нутгийн нислэгээр зорчиж буй иргэдэд эрүүл мэндийн хяналт, тандалт хийж байгаа бөгөөд энэ сарын 1-нээс 17-ны байдлаар 18 онгоцоор 9 аймаг руу 1,488 иргэн зорчжээ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.