Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн онцгой комисс бүх нийтийн бэлэн байдлыг үе шаттай сулруулах саналаа хүргүүлжээ. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгасан.

Харин хөл хориог үргэлжлүүлэх эсэх тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.

Эх сурвалжийн мэдээлснээр НОК-оос бүх нийтийн бэлэн байдлыг үе шаттайгаар сулруулах санал боловсруулан УОК-т хүргүүлсэн байна. УОК хуралдаж, уг саналыг хэлэлцэн Засгийн газарт танилцуулснаар эцсийн шийдвэрийг гаргаж, олон нийтэд мэдээлэх учиртай. Одоогоор УОК хуралдах тов гараагүй байна.

Харин Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоногийн Лхагва гарагт болдог хуваарьтай.

Яг одоогийн байдлаар манай улсын дотоодын халдвар 439 болж нэмэгдсэн.

Сэлэнгэд 203, Улаанбаатарт 128, Дархан-Уулд 45, Орхонд 25, Дорноговьд 31, Говьсүмбэрт 4, Архангайд 3 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.

Халдварын тохиолдол нэмэгдээд байгаа нь халдвар тархах өндөр эрсдэлтэйг харуулж буй юм.