Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

ТЕНДЕРИЙН УРИЛГА: Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 7
Сурталчилгаа

Ерөнхий мэдээлэл

Каритас Чех Репаблик (КЧР) нь Европын Холбооноос санхүүжүүлж буй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийг Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ), Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт (УСИ), Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр (МТХГ), Экосум ТББ (ЭС) -тай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм. Төслийн тодорхой зорилтууд нь ЖДҮ-үүд тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн (ТХҮ) практик арга барилыг нэвтрүүлэхийг дэмжиж, ТХҮ-ийн загварыг сурталчлах ба Үндэсний ТХҮ-ийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлж, ТХҮ-ийн үр ашгийг хүртэхэд оролцогч талуудад туслах таатай орчинг бүрдүүлэх юм.

Төсөл нь дахин боловсруулсан хуванцраар хийсэн бүтээгдэхүүний одоогийн үйлдвэрлэлийн эргэлтийг сайжруулж, нийт хэрэглээ, хог хаягдлын менежментийн үйл ажиллагааг тогтвортой байлгах замаар эдгээр зорилтуудыг биелүүлнэ. Мөн, уг төслийн үр дүнг цаашид түгээн дэлгэрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Түүнчлэн, төслөөр хуванцар хог хаягдлыг цуглуулах, ялгах, ангилах системийг сайжруулах, ЖДҮ-д дэвшилтэт тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлэх, төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэн нэвтрүүлэх нөхцөлийг сайжруулахад анхаарна.

Төслөөр төрийн байгууллага, хуванцар дахин боловсруулах ЖДҮ-үүд, хуванцар хог хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон иргэдэд чиглэсэн төрөл бүрийн сургалт явуулах тул Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх нь нэн чухал байна.

Даалгаврын зорилго

Энэхүү даалгаврын зорилго нь төрийн байгууллага, хуванцар дахин боловсруулах ЖДҮ-үүд, хуванцар хог хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон иргэдийн мэдлэг мэдээллийн цоорхойг тодорхойлохын тулд Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа хийх юм. Эцсийн үнэлгээгээр өөр өөр зорилтот бүлэг тус бүрт ямар сургалт хэрэгтэйг тодорхойлох бөгөөд энэ нь төслөөс зохион байгуулах бүх сургалт, сургалтын материалын үндэс суурь болох юм. Дэлгэрэнгүйг Хавсралт А-с харна уу.

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, маркетинг, бизнесийн чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;
  • Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа хийж байсан туршлагатай (хог хаягдлын менежментийн салбарт бол давуу тал болно);
  • Хог хаягдлын менежментийн салбар дахь мэдлэг, туршлага, ялангуяа хуванцар дахин боловсруулах талаар ойлголттой бол давуу тал болно;
  • Европын Холбоо болон бусад олон улсын санхүүжилттэй төслийн хүрээнд үнэлгээ, судалгааны ажил хийж байсан бол давуу тал болно;
  • Эдийн засгийн болон академик мэдлэг, мэдээлэлтэй;
  • Мэргэжлийн, санаачилгатай, уян хатан, найдвартай, хариуцлагатай байх

Ирүүлбэл зохих материалууд:

Тендерт оролцогчид саналдаа дараах мэдээллийг оруулсан эсэхийг харгалзан саналыг сонгон шалгаруулна. Үүнд:

  • Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааг хийх ажлын төлөвлөгөө, үүнд үнэлгээний аргачлал болон тухайлсан ажил үүргийг яаж гүйцэтгэх тухай дурдах;
  • Мэргэжил, чадавх, туршлагыг нотлох нэмэлт баримтууд;
  • Судалгаанд хамрагдах мэргэжилтэн бүрийн шаардлагатай мэдлэг чадварыг харуулсан CV;
  • Сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааг хийх төсөв;
  • Байгууллагын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
  • Байгууллагын танилцуулга;
  • Хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гүйцэтгэлийн талаар өмнөх ажил олгогчоос олгосон тодорхойлолт

Тендерт оролцогч байгууллага/компаниуд дээрх шаардлагуудыг хангасан материалуудыг 12-р сарын 11-ний дотор ccr.mongolia.office@caritas.cz хаягаар ирүүлнэ үү.

Тендерийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 976-80906399 утсаар холбогдоно уу.

Тендерийн материалыг Англи эсвэл Монгол хэлний аль алинаар нь хүлээн авна.

 

Хавсралт A

I. Зорилтот бүлэг: хог хаягдлын менежментийн салбарын төрийн байгууллагууд, хуванцар дахин боловсруулах ЖДҮ-үүд, хуванцар хог хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон олон нийт

II. Даалгаврын зорилтууд:
     1. Зорилтот бүлгүүдийн мэдлэг мэдээллийн зөрүү, суралцах чиглэлийг тодорхойлохын тулд Сургах, сурах хэрэгцээг тодорхойлох үнэлгээг хийх
     2. Зорилтот бүлгүүдийн хог хаягдлын менежмент, хуванцар дахин боловсруулалтын талаарх мэдлэг мэдээллийн түвшингийн суурь судалгаа, дүн шинжилгээг хийх

III. Судалгааны аргачлал
     Судалгааны ерөнхий зорилгыг биелүүлэхэд туслах судалгааны шаардлагатай аргачлалыг ашиглан судалгааг хийх ёстой. Дараах аргуудыг санал болгож байна:
     1. Хагас стандарт ярилцлагын арга – гол мэдээлэгч, үйлдвэрлэгч, оролцогчид зэрэг судалгаанд оролцогчидтой ганцаарчилсан ярилцлага хийх
     2. Ойлголт авах – холбогдох хоёрдогч буюу туслах чанарын статистикийн мэдээллийг цуглуулах
     3. Асуулгын арга – ярилцагчийн тусгайлсан хэрэгцээ, ерөнхий мэдээлэлд тохируулан боловсруулсан байх

IV. Судалгаа хийхийн тулд авах шаардлагатай арга хэмжээнүүд

  1. Үнэн зөв, урьдчилан тодорхойлсон судалгааны аргатай байх
  2. Тов тодорхой, нарийвчилсан судалгааны үе шаттай байх
  3. Судалгааны ирүүлбэл зохих тайлан, мэдээний жагсаалтыг гаргах
  4. Судалгааны ажлын ерөнхий төлөвлөгөө гаргах
  5. Урьдчилан тодорхойлсон баг бүрэлдэхүүнтэй байх, даалгаврыг хуваарилсан байх
  6. Дэлгэрэнгүй төсөв, төсвийн төлөвлөгөө гаргах
  7. 7 хоног бүр КЧР-д судалгааны явцын тайлан ирүүлэх
  8. Судалгааны хүснэгт, диаграм, график зэргийг чанарын өндөр түвшинд хийх
  9. Судалгаанд ашигласан асуулга, судалгаа, ярилцлагын асуулгыг судалгааны эцсийн тайланд хавсаргах

 


CALL FOR TENDER: TRAINING AND LEARNING NEEDS ASSESSMENT

Background

Caritas Czech Republic (CCR) in Mongolia is implementing the EU-funded project “Sustainable Plastic Recycling in Mongolia” in partnership with Environment and Security of Center (ESCM), TG Masaryk Water Research Institute (WRI), Mongolian Sustainable Development Bridge (MSDB) and Ecosoum (ES). The main objective of the project is to contribute to economic prosperity and poverty reduction and support the development of a green economy and the transition towards a lowcarbon, resource-efficient and circular economy in Mongolia. The specific objectives of the project are to promote sustainable production and consumption (SCP) patterns by supporting SMEs and MSMEs in adopting SCP practices, and to create an enabling environment to strengthen the implementation of national SCP policies and assist stakeholders in harvesting the benefits of SCP.

The project aims to achieve these objectives through improving the current production cycle of products made from recycled plastics and making overall consumption and waste management practices sustainable. In addition, the project will provide conditions for the replication of the tools provided and increase access by MSMEs to finance. The project will also focus on improving the system for plastic waste collection, sorting and classification, improving access by recyclingMSMEs to advanced equipment and technology and enhancing the conditions for scale-up and replication.

As the project will be organize various training sessions for public authorities, plastic recycling MSMES, plastic waste producers and the general public, it is a priority to conduct a Training and Learning Needs Assessment.

Goal of the Assignment

The purpose of this assignment is to conduct a Training and Learning Needs Assessment to identify knowledge gaps and the learning needs of the public authorities, plastic recycling MSMEs, plastic waste producers and the general public. The final assessment will determine what trainings each of the different target groups need and will serve as the basis for all the project trainings and training materials. For details please see Annex A.

Requirements

  • At least 5 years of experience in economics, marketing and/or business
  • Proven history of conducting training and learning needs assessments (preferably in the waste management sector)
  • Preferably knowledge and experience in the waste management sector, particularly in plastic recycling
  • Prior experience in conducting assessment and research under EU-funded and international project research is an asset
  • Adequate academic and economic background
  • Be professional, pro-active, flexible and reliable

Materials to be submitted:

The offers will be selected on the basis of offers containing:

  • A plan for conducting the training and learning needs assessment, including the description of the methodology, the description of particular tasks, etc.
  • Any further documents to prove qualification and experience
  • Curriculum of each person participating in the study, demonstrating necessary expertise
  • Budget for conducting the training and learning needs assessment
  • Notarized copy of the registration certificate of the organization
  • Organizational brochure/introduction
  • A reference letter from previous employers on the performance of previous similar assignments

We encourage organizations/companies who feel that they meet the requirements to submit their bids by email at ccr.mongolia.office@caritas.cz by 11 December.

For additional information with regards the tender content, please call 976-80906399. The documents in both English and Mongolian will be accepted.

 

Annex A

I. Target group: public authorities in waste management sector, SMEs in the plastic recycling sector, plastic waste producers, general public

II. Objectives of the Assignment:

  1. Develop Training and Learning Needs Assessment to identify the knowledge gaps and areas of learning needed by the target groups
  2. Provide baseline data and analysis on current knowledge and awareness of target groups on waste management and plastic recycling

III. Research methodology

     Study must be carried out with employment of necessary research methods which help the reach the overall goal of the study. Followings are the proposed methods:

  1. Semi-structured interviews including individual interviews with research participants including key informants, manufacturers and stakeholders.
  2. Desk Review to collect relevant secondary data statistical data.
  3. Questionnaire which is tailored to the specific needs and background of the interviewees.

IV. Required activities for conducting the overall assessment

  1. Have concise and defined survey methods
  2. Have clear and detailed survey stages
  3. Define the list of deliverables of the study
  4. Develop overall survey work plan
  5. Have defined team composition and task assignments
  6. Have detailed budget and budget plan
  7. Provide CCR with study progress report on a weekly basis
  8. Tables, diagrams and charts etc. in the study must be done with high quality formats
  9. Attach questionnaires, survey and interview questions utilized for the study in the final study report
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.