Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Шинжилгээ өгсөн 63,000 орчим иргэний 21,000 гаруй нь нутаг буцжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ оны арванхоёрдугаар сарын 01-5-ны байдлаар 62,397 хүнд PCR шинжилгээ хийсэн бөгөөд нийслэлээс автобусаар 15,072, хувийн машинаар 5,953, онгоцоор 516, нийт 21,541 иргэн хотоос гараад байна.

2020.12.05-ны өдөр 8,347 иргэн шинжилгээ өгсний 1,755 нь оюутан юм. Мөн 21, 44-р сургуульд “өрх бүрээс нэг иргэн” бодлогын хүрээнд 892 хүнээс шинжилгээ авчээ.

Мөн нийслэлийн зургаан дүүргийн 20 цэгт PCR шинжилгээ авч байна. 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын 20, мэргэжлийн хяналтын 20, цагдаагийн 250 орчим алба хаагч, мөн сургуулиудаас тодорхой тооны хүн, нийт 700 гаруй хүн ажиллаж байгаа юм.

 
 
 
  • 2020.12.01-ний өдөр Улаанбаатар хотоос орон нутаг руу 19 чиглэлд 78 тээврийн хэрэгслээр 2,580
  • 2020.12. 02-ны өдөр 14 чиглэлд 101 тээврийн хэрэгслээр 3,587
  • 2020.12.03-ны өдөр 14 чиглэлд 90 тээврийн хэрэгслээр 3,174
  • 2020.12.04-ний өдөр 15 чиглэлд 83 тээврийн хэрэгслээр 2,916
  • 2020.12.05-ны өдөр 14 чиглэлд 80 тээврийн хэрэгслээр 2,815
  • 2020.12.05-ны байдлаар нийтийн тээврээр нийт 15,072 хүн зорчсон
 
  • 2020.12.01-ний өдөр орон нутгаас нийслэл рүү 12 чиглэлээс 22 тээврийн хэрэгслээр 478
  • 2020.12.02-ны өдөр 16 чиглэлээс 46 тээврийн хэрэгслээр 1,177
  • 2020.12.03-ны өдөр 14 чиглэлээс 41 тээврийн хэрэгслээр 905
  • 2020.12.04-ний өдөр 14 чиглэлээс 39 тээврийн хэрэгслээр 552
  • 2020.12.05-ны өдөр 14 чиглэлээс 50 тээврийн хэрэгслээр 415 /хоосон 16/
  • 2020.12.01-05-ны өдрийн байдлаар нийт 3,527 хүн зорчсон байна.