Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Замын-Үүдээс ирж байгаа төмөр замын 60 гаруй ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэрт нь тусгаарлана"

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр оролцож мэдээлэл өглөө.

Замын-Үүдээс ирж буй төмөр замын 60 гаруй ажилтан шууд гэрийн ажиглалтад шилжинэ

Тэрээр “Сүүлийн 48 цагийн байдлаар 143 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн.

Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 9,560 иргэн гэрийн ажиглалтад байгаа. Гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаанд иргэд халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахиж байхыг дахин сануулъя.

Улаанбаатар хотын 26 тусгаарлан ажиглах байранд 1,403 иргэн байна.

Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан аймагт нийт 953 иргэн ажиглалтад байгаа. Нийлбэр дүнгээр 2,356 иргэн ажиглалтад байна. Ойрын хавьтлын 217 иргэнийг нэмж тусгаарласан.

Нийслэлээс иргэдийг гаргах ажлын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас төмөр замын 60 гаруй ажилчин тээвэрлэгдэн ирж байгаа. Эдгээр алба хаагчид PCR шинжилгээ өгсөн. Бүгд сөрөг гарсан бөгөөд шууд гэрийн ажиглалтад шилжинэ.

Тусгаарлан ажиглах байранд төрийн 202 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.