Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн дахин нэг ажилтнаас коронавирус илэрч, халдвар авсан эмч, сувилагчийн тоо 11 боллоо

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол өнөөдөр 738 боллоо.

Тодруулбал, өнгөрсөн 24 цаийн хугацаанд шинээр 26 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн юм.

Шинээр илэрсэн 26 хүний нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр “Сүүлийн 24 цагийн хугацаанд 18,031 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд Улаанбаатарт 2, Дархан-Уулд  11, Сэлэнгэд  9, Орхонд 1, Дорноговьд 2 болон ХӨСҮТ-ийн нэг эмчээс коронавирус илэрлээ” гэсэн юм.

Эргэн сануулахад, улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдлуудыг зөөвөрлөгдсөн, дотоодын, ХӨСҮТ-ийн эмч сувилагч, "Энхсаран" сувиллын гэж дөрөв ангилж үзэж буй.

Тэгвэл өнөөдрийн байдлаар,

  • ХӨСҮТ-ийн халдвар авсан эмч, сувилагчийн тоо - 11
  • "Энхсаран" сувилалд байхдаа халдвар авсан тохиолдол - 49
  • Зөөвөрлөгдсөн тохиолдол - 378
  • Дотоодын халдварын тохиолдол - 300 бүртгэгдээд байна.

​ХӨСҮТ болон "Энхсаран" сувилалд гарсан тохиолдлыг тусгаарлалтад авч байгаа тул цааш халдвар тархахгүй гэж үзэж, тусад нь авч үзэж байгааг ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа өмнө нь хэлж байв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1331725800505848

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.