Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн дөрвөн өдөр зам тээврийн ослын шинжтэй 232 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс явган зорчигчийг мөргөж гэмтээсэн дөрвөл осол гарсан байна.
Нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолооч, орон нутагт 12 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Эх сурвалж: ТЦА