Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэнтий аймгийн 10 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа"

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчийн асуултад хариулж, орон нутагт гарсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг мэдээллээ.

Тэрбээр "Хэнтийд 10 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан байна. Хэвлэлийн хуралд орсон хойно надад энэ тухай мэдээлэл ирүүллээ" гэв.


Хэнтий аймагт COVID-19-ийн түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан хоёр иргэний PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн 01:20 цагт хүргүүлсэн хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээлж байв. Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ОБГ, ЦГ, Тагнуулын хэлтэс, ЭМГ, ЗӨСТ шуурхай ажиллаж хорио цээрийн дэглэм зөрчиж хулгайгаар нэвтэрсэн иргэдийн маршрутыг гаргаж, шууд хавьтал, хам /тохиолдол/ хавьтлуудыг тогтоон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан талаар мэдээлсэн билээ.

ВИДЕО: ЭМЯ-ны 2020.11.17. 11:00 цагийн хэвлэлийн хурал:

https://www.facebook.com/iKonNews/videos/904614583406439
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.