Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймагт COVID-19-ийн түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан хоёр иргэний PCR шинжилгээний хариуг 17:00 цагт мэдээлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хэнтий аймагт хулгайн замаар очсон хоёр иргэнд түргэвчилсэн оношлуураар коронавирус илрүүлэх шинжилгээг хийхэд ЭЕРЭГ гарсан. Тэднийг PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд хариуг 17:00 цагт Эрүүл мэндийн яамны мэдээллийн хурлаар зарлана гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ.

Тэрбээр "Эдгээр иргэний шинжилгээний хариу сөрөг гарах магадлалтайг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн. Тухайлбал, Дархан-Уул аймагт 4,500 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад долоон хүний хариу ЭЕРЭГ гарсан бөгөөд тэднийг PCR шинжлэхэд давтан СӨРӨГ гарсан буюу коронавирусийн халдваргүй нь нотлогдсон" гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/1NU37ef8ig/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.