Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэнтийд түргэвчилсэн тестээр эерэг гарсан гурван хүний сорьцыг Дорнод аймаг руу хүргүүлсэн. Хариу нь гарахаар мэдээлнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хэнтий аймагт хулгайн замаар очсон иргэдийн шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хүн амын дунд коронавирусийн халдварын тархалтыг эрж хайх зорилгоор түргэвчилсэн тестээр тандалтын шинжилгээ хийж байгаа.

Ингэхэд Хэнтий аймагт урьдчилсан байдлаар гурван иргэний хариу эерэг гарсан. Гэхдээ түргэвчилсэн тестээр эерэг гарсан нь батлагдсан тохиолдол болохгүй. PCR шинжилгээгээр эцсийн хариу гардаг.

Иймд тус гурван иргэнийг тусгаарлан, PCR шинжилгээний сорьцыг өөрийн харьяаллын дагуу Дорнод аймгийн вирус судлалын салбар лаборатори руу хүргүүлсэн. Хариу нь гарахаар ард иргэдэд мэдээлнэ. Одоогоор Хэнтий аймагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/watch/?v=884042885735262

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.