Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормааг томиллоо

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар тус дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцээд Хөххүүгийн Болормааг Сүхбаатар дүүргийн Засаг даргад томилуулах саналыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 дүгээр тогтоолоор баталж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт уламжилсан. 

Х.Болормааг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилох тухай нийслэлийн Засаг даргын захиарамж гарч, захирамжийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулан, тамгыг гардуулж өглөө гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.