Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландчууд бүх нийтийн санал хураалтаараа евтаназийг дэмжиж, каннабисыг дэмжсэнгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 17-нд болсон парламентын сонгуулийн санал хураалттай хамт Шинэ Зеландчууд хоёр чухал асуудлыг бүх нийтийн санал хураалтаар шийдсэн юм.

Эдгээрийн нэг нь евтанази буюу эдгэрэх найдлагагүй болсон өвчтөнд бусдын тусламжтай амиа егүүтгэхийг зөвшөөрөх, нөгөө нь мансууруулах үйлчилгээтэй каннабисын хэрэглээг зөвшөөрөх байв.

Өнөөдөр зарласан санал хураалтын албан ёсны дүнгээс харвал Шинэ Зеландчуудын 65.2 хувь нь евтаназийг дэмжиж, 33.8 хувь нь эсэргүүцжээ.

Харин каннабисыг хуульчлахыг 46.1 хувь нь дэмжиж, 53.1 хувь нь эсэргүүцсэн байна.

Үүний үр дүнд Шинэ Зеландын хууль тогтоогчид 2021 оны арваннэгдүгээр сарын 6-наас өмнө евтаназийн хууль батлах ёстой болжээ.

Ингэснээр Шинэ Зеланд нь евтаназийг хуульчилсан дэлхийн долоо дахь улс болох юм. Сүүлийн хэдэн жилийн турш тус улсын иргэдийн 60-70 хувь нь евтаназийн хуультай болохыг дэмжиж байгаа нь олон удаагийн судалгаанаас харагдаж байв. Улс төрийн хүрээнд ч эрх баригчдаас эхлээд сөрөг хүчнийхэн хүртэл дэмжиж байжээ

 

Эх сурвалж: The Guardian