Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дүнжиннамдаг: Багш нарт сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютер өгсөн

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр мэдээллийн хурал хийж, Esis аппликэйшнийг танилцууллаа.

Үүний дараагаар холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Esis аппликэйшнийг интернэт орчинд л ашиглах боломжтой юу?

БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр: Хамтран ажиллаж буй байгууллагуудад системийг интернэтгүй орчинд ашиглах боломжийг бүрдүүлэх даалгавар өгсөн. Мөн интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай боловсролын аппликэйшнийг үнэ төлбөргүй ашиглуулахаар тохирсон. Боловсролыг тэгш хүртээхийн тулд суурь төлбөрүүдийг халж байгаа. 

-Техник технологийн боломж нөхцөл хэр байна вэ. Одоогийн дэд бүтэц боловсролын салбарыг цахимд шилжүүлэхэд бэлэн үү?

БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр: Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа бүх сургууль шилэн кабельд холбогдсон. Боловсролын цахим шилжилт нь 2007 оноос эхлэлтэй буюу 10 гаруй жил үргэлжилж байгаа ажил. Өнөөдөр тулгамдаж буй зүйл нь нь багш бүрийг компьютертой болгох. Энэ тал дээр донор орнууд, хандивлагч нартай уулзаж байгаа. 

-Багш нарт олгож буй компьютерын хүчин чадал ямар байгаа вэ?

БШУЯ-ны хэлтсийн дарга О.Дүнжиннамдаг: Есдүгээр үеийн i5 буюу сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютер. Нэг бүрийн үнэ 1.8 сая төгрөг. 

-Цаасан журналаас цахимд шилжсэнээр багш нарын ачаалал хэдэн хувь хөнгөрөх вэ?

БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр: Багш нар дээр байгаа цаасны ажлыг аль болох багасгахыг зорьж байна. Цаашид ажлын ачааллыг бууруулах чиглэлд анхаарна. 

-Хүүхдийг даалгавраар шахдаг гэх асуудал дээр ямар тайлбар хэлэх вэ?

БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир: ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэл гэж байдаг. Гэрийн даалгавар ямар түвшинд байхыг сургуулийн хэмжээнд шийдэх  аргачлал бий. Хоёр сарын хугацаанд энэ асуудалтай холбоотой нөлөөллийн аян зохион байгуулсан. Эцэг, эхчүүдэд хүүхдийн даалгавар их мэт санагдвал багш нар болон сургуулийн удирдлагатай яриад шийдэх боломжтой.

-Нэг сургуулийг цахимжуулахад хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Гэрээ байгуулсан найман компанийн ажлын өртөг хэд байх вэ?

БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир: Эхний гурван сард нийгмийн хариуцлагын хүрээнд эдгээр компани нь үнэ төлбөргүйгээр ажиллаж байгаа. Цаашид ч үргэлжлэх байх.

ВИДЕО:
https://www.facebook.com/iKonNews/videos/408879790120490/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.