Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахимд шилжсэнээр олон улсын хөтөлбөрийг жирийн сургуулийн сурагчид бие даан суралцах боломж бүрдэнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын салбарт цахим шилжилт хийх явц үргэлжилж байна. 

Ингэснээр олон боломж нээгдэх талаар салбарын яамнаас мэдээлж буй. Тухайлбал, цаасан журналын оронд сурагчдын дүн, сургалтын явцын талаар гэх мэтчилэн хичээлийн сургалтын үйл ажиллагааны бүх мэдээллийг esis.edu.mn хаягаас авах боломжтой болоод буй.

Түүнчлэн цахим шилжилтийг хийхэд БШУЯ хувийн хэвшлийн найман компанитай хамтран ажиллаж байгаа юм. Уг ажлын явцыг БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир танилцууллаа. 

Тэрбээр "Гэрээ байгуулсан найман компанийн зургаа нь ерөнхий боловсролын 90 сургуулийн сургалтын удирдлагын системийг хөгжүүлж ажиллаж байгаа. Тухайлбал,

  • ECM компани "Их нүүдэл" системийг хөгжүүлж, 18 сургууль дээр ажиллаж байна. Одоогоор системд 22 удирдлага, 279 багш, 1,453 сурагчийг бүртгэсэн. Багш нартай хамтран цахим контентыг хэрхэн бэлтгэх талаар судалж байна.
  • ICT групп 15 сургууль дээр хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд дэд бүтцээ 100 хувь бэлдсэн. Системийг хэрхэн ашиглах гарын авлагыг гаргасан. 
  • MEGSIM компани 14 сургууль дээр системээ нэвтрүүлж, 228 анги, 883 багш, 7,263 сурагчийг бүртгээд байгаа. Багш нар, цахим анги танхимаа бэлтгэсэн, сургалтуудаа хийсэн. 
  • Амжилт.ком 10 сургуульд хөгжүүлэлт хийхээр гэрээ байгуулснаас одоогоор долоон сургууль дээр хөгжүүлэлт хийж байна. 22 удирдлага, 732 багш, 15,542 сурагчийг бүртгэж байгаа. Үлдсэн гурван сургуулийнх нь хуучин системийг ашиглах уу, эсвэл шинэ систем нэвтрүүлэх үү гэх талаар яриа хэлэлцээрийг хийж байгаа. 
  • Гранд IT компани 21 сургуулийн 63 удирдлага 1,600 багш, 18,000 гаруй сурагчийг бүртгэсэн. 
  • A Plus компани орон нутгийн сонгогдсон сургуулиудад системээ нэвтрүүлсэн" гэлээ.

Харин Гэрэгэ системс үдийн цай болон түрээсийн сурах бичгийн бүртгэл хяналтын системийг хөгжүүлж байгаа бол TomYo Edtech компани ахлах ангийнхны хичээлийг байршуулах боломжийг бүрэн хангахаар ажиллаж байгаа юм. 

"Цахим сургалтад шилжсэнээр боловсролыг тэгш хүртээх боломжтой болно. Олон улсын хөтөлбөртэй сургуулийн хичээлийг жирийн сургуульд суралцаж буй хүүхдүүд бие даан суралцах боломжийг бүрдүүлж байгаа" хэмээн БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр мэдэгдлээ. 

ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/408879790120490/