Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дагавар хүүгийнхээ амийг хохироосон Б.Хүлгэнийг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хүлгэнд холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Б.Хүлгэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон хүчиндэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулжээ.

Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэргийн талаар сануулахад, 2019 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймагт бага насны хүүхэд гадны нөлөөтэй нас барсан хэрэгт хойд эцэг болох 23 настай Х-г холбогдуулан шалгаж эхэлсэн юм.