Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчтэй салхины улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Цаг агаарын байдлаас шалтгаалж Өмнөговь аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ.

Тодруулбал, Салхины хүч эрс нэмэгдэж ѳндѳр эрсдэлтэй болж байгаа тул сумын хэмжээнд ѳнѳѳдрийн сургууль, цэцэрлэгийн өнөөдрийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор Өмнөговь аймгийн төв болох Даланзадгад сумын Онцгой комиссоос шийдвэрлэсэн байна.

Иймд үдээс хойших ээлжүүд хичээллэхгүй. Цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар зѳвхѳн эцэг эхчүүдэд хүлээлгэж өгөх юм байна. Мөн иргэдэд хол ойр явахгүй байхыг анхааруулжээ.

#Шуурхай_мэдээ. Салхины хүч эрс нэмэгдэж ѳндѳр эрсдэлтэй болж байгаа тул Даланзадгад сумын хэмжээнд ѳнѳѳдрийн Сургууль,...

Нийтэлсэн Даланзадгад Хот ЗДТГ2020.10.19, даваа


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр, өнөөдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Мөн Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгааг онцгойлон анхааруулж байна.