Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ компани байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг агаараас тольдох туршилтын нислэг хийжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

МИАТ ТӨХК  зорчигч үйлчлүүлэгчиддээ зориулан байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг агаараас тольдох "Агаарын аялал"-ын туршилтын нислэг хийсэн байна.

Тодруулбал, Энэ сарын 16-нд Асралт хайрхан, Бурхан халдун, Хөвсгөл далай, Хорьдол сарьдгийн нуруу, Дархадын хотгор, Отгонтэнгэр хайрхан, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар БОИНГ 737-800 агаарын хөлгөөр аялсан байна.

ИНЕГ-ын ажилтнууд туршилтын нислэгт оролцож байгалийн үзэсгэлэнт газруудыг агаараас тольджээ.

Дээрх газруудаар аялсан туршилтын нислэг нийт 3 цаг 30 минут үргэлжилсэн тухай мэдээллээ.

ВИДЕО:

ФОТО: