Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын тавдугаар цахим хурал болно

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN

ГЕГ, ТЕГ-ын байранд

10:00 цагаас Гаалийн Ерөнхий Газар, Татварын Ерөнхий Газрын үйл ажиллагаатай Төсвийн байнгын хорооны гишүүд танилцана.

ШУТИС-ийн 8-р байрны 12-р давхарын хурлын танхимд

11:30 цагт БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийн зүгээс Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 4.2 тэрбум төгрөгийн сургалтын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.

Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 

12:00 цагаас Хаппи Фловерс компаний хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой 30 гаруй үйлчлүүлэгчид болон ажилчдын зүгээс цугларсан гомдол саналын дагуу цахим орчинд үүссэн ташаа ойлголтуудаас гадна Хууль хяналтын байгууллагад хандсан шалтгаан бүхий мэдээлэл хүргэхээр нээлттэй хэвлэлийн бага хурал болно.

Туушин зочид буудлын 4-р давхар дахь Сүлд танхимд 

12:00 цагт Өнгөрсөн хоёр удаагийн “Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогчдоос бүрдсэн “The Raisins&Nuts” хэмээх хамтлагийг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

Новотел зочид буудлын 4 давхрын хурлын танхимд

15:00 цагт Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын тавдугаар цахим хурал болно.