Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сард тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах байр

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард 13 удаагийн захиалгат нислэгээр 3380 иргэнээ татан авахаар төлөвлөж, өнөөдрийн байдлаар хоёр удаагийн захилгат нислэг үйлдээд байгаа юм.

Тэгвэл УОК-ын Шуурхай штабаас дараагийн захиалгат нислэгүүдээр ирэх иргэдийг байршуулах  тусгаарлан ажиглах байруудын хуваарийг гаргасныг танилцуулж байна.

Тусгаарлан ажиглах байрны өөрчлөлтийг тухай бүр нь ОБЕГ-ын цахим хуудсаар мэдээлэх болно гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.