Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Аравдугаар сараас сургууль, цэцэрлэгийг карантилах асуудал яригдаагүй, албан ёсны шийдвэр гараагүй"

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэдийн дунд болон олон нийтийн сүлжээнд аравдугаар сараас сургууль, цэцэрлэгийг карантилах болсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад,

БШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгч "Тийм асуудал яригдаагүй. Ер нь сургууль цэцэрлэгийг карантилах шийдвэрийг БШУЯ-наас гаргахгүй. Нөхцөл байдлаас шалтгаалан УОК-оос шийдвэр гаргадаг" хэмээв.

Мөн НБГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул "Ирэх 10 дугаар сард сургууль, цэцэрлэгийг карантилах тухай албан ёсны шийдвэр байхгүй. Хэрэв сургууль цэцэрлэгийг карантилах бол УОК шийднэ" гэсэн юм.