Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна
Sara, ikon.mn - text to speech

Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай, хэвийн үргэлжилж байна. 

Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн техник тоног төхөөрөмжийн 60-70 хувь нь насжилт хэтэрсэн бөгөөд үүнийг шат дараатай шийдвэрлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК арга хэмжээ авч, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр техникийн шинэчлэл хийхээр болжээ. 

Өнөөдрийн байдлаар 20 ширхэг техник худалдан авах гэрээг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд техникийн шинэчлэл хийснээр уурхайнуудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явах боломж бүрдэнэ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд дулааны цахилгаан станцуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар өр авлагыг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудаас Багануурын уурхай 5.8 тэрбум төгрөг, Шивээ-Овоогийн уурхай 3.4 тэрбум төгрөгийн авлагатай байгаа аж.