Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бага насандаа хоёрдогч хэл сурах нь хүүхдийн ямар чадваруудыг хөгжүүлдэг вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Хүүхдийн нас болоод тухайн насны онцлог нь ахин давтагдашгүй үнэ цэнтэй мөчүүд байдаг.

Тэр дундаа тархины хөгжлийн хамгийн идэвхтэй үе буюу бага насанд нь ямар мэдээлэл өгнө тархи ирээдүйд хэрхэн ажиллахаа түүгээр тодорхойлдог. Жишээ нь хоёрдогч хэл сурах.

Хүүхэд яагаад томчуудаас хурдан мөн амархан сурдаг вэ? Энэ бол тэдний байгалиас заяагдсан насны онцлог юм. Мөн энэ зүгээр нэг хэл сурч байгаа хэрэг биш бөгөөд тархи өөрийгөө дасгалжуулж, тухайн хэлээр, сурах үйл явцаар дамжуулан дараах чадваруудыг хөгжүүлж байдаг.

Enhanced memory буюу хүүхдийн ой тогтоолт сайжирч тархины хүлээн авах чадвар өндөр болдог. Хүүхэд насанд тархины цагийн мөчлөг, түүний зааг илүү тод байдаг бөгөөд мэдээлэл авах чадвар хамгийн өндөр байдаг учир 13 хүртэлх насандаа хэл болоод бусад зүйлсийг суралцах онцгой чадварын эзэн байж чаддаг.    

Энэ нь нэг төрлийн тархины дасгал болдог бөгөөд цаашлаад аливаа зүйлийг тогтоох, сурах чадварт дадал бий болгон хөгждөг. 

0-5 насанд гэхэд авиа таних чадвар бусад насны үеэс 10 дахин өндөр байдаг бөгөөд өөр өөр хэлний системийг таних чадвартай байдаг тул хооронд нь холих гэсэн ойлголт байдаггүй. 

Тухайн хэлийг үзэхгүйгээр завсарлаж мартсан ч эргэн сэргэхдээ амархан байдаг. 

6-12 насанд хүүхдийн сэтгэхүй бодит сэтгэлгээнээс логик буюу хийсвэр сэтгэлгээ рүү шилжиж байдаг.  Энэ үед баруун тархи маш идэвхтэй ажиллаж төсөөлөн бодох чадвар маш сайн байдаг нь сонирхолтойгоор суралцах нөхцөл болдог. 

Тархи ажиллах үндсэн систем буюу тархины мэдрэлийн эсүүд хэрхэн холбогдох вэ? гэсэн үйл явц бага насанд нь явагддаг учир энэ үед гаднаас ирсэн аливаа мэдээлэл тухайн хүүхдийн өөрийн мөн чанар, төлөвшил, хөгжих чадварын ой санамж болж үлддэг. Хүүхэд гадаад хэлийг төрөлх хэл шигээ сурч чаддагийн нууц нь үүнтэй холбоотой юм. 

Multi-tasking skills-олон зүйлийг зэрэг хүлээн авах чадвар: Хүүхэд хоёрдогч хэлийг бага насандаа сурснаар хоёр хэлний сэтгэлгээтэй болж төлөвшдөг. Энэ бол аливааг олон талаас нь харах, хүлээн авах, бодох сэтгэлгээ юм. Үүнд бага насандаа төрөх хэлээ өөр орны хэлтэй зэрэгцүүлэн сурч байгаа нь нөлөөлдөг бөгөөд хэл шинжлэлийн ухаанаар дамжуулан хоёр орны онцлог, соёл сэтгэхүйг зэрэг мэдэрч хөгжиж байгаатай холбоотой юм.

Social skills буюу нийгэмших чадвар сайжирдаг. Бага насандаа Англи хэл сурснаар бусад хүмүүсийг сонсоод бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж эхэлдэг. Энэ нь Англи хэлний онцлог болох нээлттэй, чөлөөтэй байдалтай холбоотой юм. хүүхдүүд хичээлийн явцад байгаа зүйлсээ хуваалцах, хамт дасгал ажиллах, тоглоом тоглох гэх зэрэг нөхцөл үүсэн хиймэл биш бодитой нийгмийн орчныг бий болгон сурдаг. 

Problem solving-буюу асуудлыг шийдвэрлэх чадварт суралцдаг. Хэл сурна гэдэг даван туулах чадвар юм. Алдааг олох, зөвийг мэдрэх тусам хүүхэд өөрөө ч анзааралгүйгээр асуудлыг шийдвэрлэх гарцыг олж сурч байдаг. 

Cognitive skills and flexibility-буюу танин мэдэхүйн болоод хурдан уян хатан шилжих чадварт суралцаж байдаг. Энэ нь нэг зүйлийг өөр хэл дээр зэрэгцүүлэн хүлээн авч байгаатай холбоотой юм. хэлийг эзэмшүүлэх хүүхдийн насны онцлогт тохирсон заах арга нь шинэ сонин мэдлэг мэдээлээр хүүхдэд хорвоо дэлхийн тухай танилцуулж, харах өнцөг, цар хүрээг нь тэлж байдаг. Өргөн мэдлэг цар хүрээ нь байж болох боломжуудыг хүүхдэд сануулах бөгөөд хурдан шилжих уян хатан чадварыг бий болгодог. 

Critical thinking- аливааг бодон тунгаах чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, зөв бурууг ялгах ухаанд суралцдаг.  Энэ нь мэдээж төрөлх хэлнээсээ гадна шинэ сэтгэхүй, шинэ хэлийг зэрэгцүүлэн эзэмшиж, харьцуулалт болоод учир зүйг танин мэдэж сурч байгаатай холбоотой юм. Хэл шинжлэл гэдэг өөрөө гайхамшигтай баялаг ухаан бөгөөд түүгээр дамжуулан бүхий л төрлийн мэдээлэл, танин мэдэхүй, хурьцуулалт, мэдлэг мэдээллийг авч хөгжих боломжтой билээ.