Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ням-Очир: Ойрын жилүүдэд ЕБС-ийн ачаалал, нягтрал өсөх хандлагатай байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Т.Ням-Очир: Ойрын жилүүдэд ЕБС-ийн ачаалал, нягтрал өсөх хандлагатай байна
Sara, ikon.mn - text to speech

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 834 ЕБС-д 690,000 хүүхэд суралцах тооцоо гарсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад сурагчдын тоо 40,000 орчмоор нэмэгдэж байгаа үзүүлэлт.

2019-2020 оны хичээлийн жилд 28,567 хүүхэд 12 дугаар ангиа төгссөн бол энэ жил 80,000 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элслээ.

Энэ жил нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулсан бөгөөд 80 орчим хувьтай байна. Хаягийн зөрчилтэй хүүхдүүдийн бүртгэл есдүгээр сарын 15-н гэхэд цэгцрээд дуусах байх.

2021 оны хавар 38,000 хүүхэд ЕБС-иа төгсөх бол намар нь 80,000 орчим хүүхэд шинээр элсэнэ. 2022 онд 45,000 хүүхэд төгсөж, дахиад 80,000 хүүхэд элсэнэ гэхээр ойрын жилүүдэд ЕБС-ийн ачаалал, нягтрал өсөх хандлагатай байна.

Олон сараар танхимын сургалт тасарч байгаад хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага учирч байгаа" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1532135356989202/