Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ойн баярын үеэрээ хоолны хордлого авч эрчимт эмчилгээнд орсон хоёр хүний бие сайжирчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр томуу, томуу төст өвчин болон, хоолны хордлого авсан нэг компанийн хүмүүсийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн долоо хоногт амбулаторийн үзлэгийн 2.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. 

Сүүлийн хоёр, гурван долоо хоногт 2.1-2.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Томуугийн тандалтын нэгжүүдээс ирүүлсэн сорьцоор риновирус тодорхойлогдсон хэвээр байна.

Наймдугаар сарын 28-нд нэг компанийн ойн баярт оролцсон хүмүүсийн хоолны халдварын голомтод мэргэжилтнүүд ажиллаж байна.

Нийт 100 гаруй хүн хоол идсэн. Тэдгээрээс 15 хүнд хоолны хордлогот халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д 14 хүн хэвтсэн. Нэг хүн гэрээр, өрхийн эмчийн хяналтад байна. Эрчимт эмчилгээнд байсан хоёр хүний биеийн байдал дээрдэж, энгийн тасагт орсон. Бусад хүмүүсийн биеийн байдал сайжирсан.

Хоолны хордлогот халдварын судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байна" гэв.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/3375378762505995/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.