Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн 233 хүн ард иргэдийн дунд эрүүл саруул байгаа. Шинжилгээнд нь халдвар илрээгүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хурлын үеэр коронавирусээр өвчлөөд эдгэрсэн 233 хүний тандалт, судалгааны хугацаа нь дууссан тухай мэдээлсэн. Эдгээр иргэдэд ямар хяналт тавьж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулт өглөө.

Тэрбээр "Коронавирусийн халдвар авч эмчлэгдээд гарсан хүмүүсийг сар шахам хянаж байгаа.  

14 хоног сувиллын ажиглалтад байхдаа гурван удаа шинжилгээ өгөөд сөрөг, гэрийн ажиглалтын хугацаанд хоёр удаа шинжилгээ өгөөд сөрөг гарсан тохиолдолд ард иргэдийн дунд орж байгаа.

Мөн хяналт, тандалтаас гарахад нь зөвлөмж өгч явуулдаг. Энэ зөвлөмжийн дагуу өөрөө, өөрийгөө хянана.

Харьяа аймаг, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад эдгэрсэн тухай мэдээлэл өгч хяналтад оруулдаг. Ингээд давхар хяналт тавина.

Эдгэрсэн хүмүүс ард иргэдийн дунд эрүүл саруул байгаа. Шинжилгээнд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодорхой хугацааны дараа антителийн /эсрэг биет/ давтамжийг хянаж, шинжилгээ авч байгаа" гэв.

https://www.facebook.com/iKonNews/videos/3455122471235019/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.