Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"АНУ-ын эрдэмтэд COVID-19 вирус чийглэг орчинд хуурай орчинтой харьцуулахад 23 дахин удаан оршиж байгааг тогтоожээ"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.20/

https://www.facebook.com/iKonNews/videos/681414746055302

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 22,303,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 793,000 хүн нас барсан бол 15 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагт 255,000 хүн шинээр халдвар авч, 6,000 гаруй хүн энджээ. ОХУ-д 24 цагт 4,828  хүн халдвар авч, 117 хүн эндсэн бөгөөд сүүлийн хоёр сарын турш халдварын тоо буурч байна. Харин БНХАУ-д 33 шинэ тохиолдол бүртгэгдсэний 7-нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн гэж үзжээ. Япон улсад өвчлөл нэмэгдсээр байгаа бөгөөд 24 цагт 1,072 шинэ тохиолдол бүртгэгдэн, 14 хүн эндсэн байна. Тус улсад залуусын дунд халдвар нэмэгдэж байгаа учраас албан хаагчдыг аль болох гэрээсээ ажиллахыг зөвлөж байгаа. БНСУ-д 288 тохиолдол шинээр бүртгэгдэж, үүний 12 нь гаднаас зөөвөрлөгджээ.

Коронавируст халдварын талаар дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл танилцуулъя:

  • Аравдугаар сараас эхлээд дэлхийн бөмбөрцөгийн хойд бүсийн орнуудад улирлын томуу гарч эхэлнэ. Тиймээс ДЭМБ коронавируст халдвартай цуг улирлын томуугийн дэгдэлт гарч хүндрэл учруулах эрсдэлтэйг танилцуулаад, улирлын томуугийн вакцинд хүн амыг өргөн хүрээгээр хамруулахыг зөвлөж байна.
  • Канадын эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тодруулбал, Өвчтөн ханиаж найтаах үед шүлс 5 метр хүртэл зайд тархаж байгааг тогтоогоод 2 метр зай барих нь хангалтгүй гэж үзэж байгаагаа мэдээллээ.
  • АНУ-ын эрдэмтэд COVID-19 вирус чийглэг орчинд хуурай орчинтой харьцуулахад 23 дахин удаан оршиж байгааг тогтоожээ. Чийгшил бага хуурай агаар дуслыг хурдан ууршуулж байгааг тогтоосон тул агааржуулалтыг маш сайн хийж байхыг зөвлөлөө.
  • АНУ-ын олон мужид сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлсэн ч сургууль дээр халдвар голомтлон гарах болсон учраас үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг авч эхэлжээ.

Манай улсын хувьд өчигдөр 80 хүн шинээр ажиглалтад орж, 181 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 2,099 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 54 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүн эрчимт эмчилгээний тасагт байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.