Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Амбулаторийн үзлэгийн 2.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Амбулаторийн үзлэгийн 2.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Томуугийн 31 дүгээр долоо хоногт амбулаторийн үзлэгээр 2.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Харуулдан тандалтын шугамаар өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн цуглуулсан сорьцод реновирус, боковирус илэрчээ.

Энэ нь амьсгалын замын цочмог хүнд халдварыг үүсгэгч вирусүүд бөгөөд өмнө нь томуугийн улиралд ч илэрдэг байсан вирус юм.

Энэ жил наймдугаар сарын эхээр реновирус хүн амын орчилд байсан бол одоо боковирус орж ирж байгаа нь хүйтэн, сэрүүний улирал болох гэж байгаагийн дохио.

Тиймээс хаа, хаанаа бэлэн байдлаа хангаж, аль болох даарахгүй, амны хаалт зүүх зэрэг зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн юм.

Амбулаторийн нийт үзлэгийн 4-өөс дээш хувийг томуу, томуу төст өвчний үзлэг эзэлж эхэлбэл томуугийн улирал эхэллээ гэж үздэг. 

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/1022493051534695