Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ламбаа Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан зарим хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнтэй холбогдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан билээ. 

Тэгвэл Ерөнхийлөгч эдгээр орон тоон дээрээ шинэ хүмүүсийг томилж эхлээд байгаа юм. УИХ, Засгийн газрын гишүүн асан Л.Болд Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдсон бол УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Ламбаа Ерөнхийлөгчийн бас нэгэн орон тооны зөвлөхөөр ажиллахаар болжээ.

Тэрбээр Ерөнхийлөгчид Эрүүл мэнд, нийгмийн бодлого, соёлын асуудлаар зөвлөж ажиллах юм байна.

С.Ламбаа нь инженер, эдийн засагч мэргэжилтэй, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Эрүүл мэндийн сайдаар 2008-2012, 2016 онуудад томилогдон ажилласан. УИХ-ын даргын ахлах зөвлөх, Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга гэх мэт хариуцлагатай албан тушаал хашиж байсан билээ.