Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эрдэмтэд маш сайн хадгалагдсан арслан зааны үлдэгдлийг нуурын ёроолоос гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Оросын эрдэмтэд Сибирийн нэгэн нуурын ёроолоос маш сайн хадгалагдаж үлдсэн арслан зааны үлдэгдлийг гаргах ажиллагааг хэрэгжүүлж дуусгажээ.

Тэд Ямалын хойгт оршдог Печенелава-То нуурын ёроолын шаврыг таван өдрийн турш самнаж, 10,000 жилийн өмнө амьдарч байсан энэхүү амьтны биеийн хэсгүүдийг цуглуулсан байна.

Орон нутгийн иргэдийн анх илрүүлсэн үлдэгдэл арслан зааны арьс, шөрмөс, зөөлөн эд, яс, ялгадас зэргийг агуулж байгаагаараа онцлог. Нуурын ёроолоос олдсон арслан заан нь 15-20 настай, 3 метр өндөр эрэгчин байжээ.

Энэ олдворыг анх илрүүлсэн нутгийн иргэний овгоор Тадибе гэж нэрлэхээр болсон байна. Арслан зааны бөгсөн биеийн яснууд арьс, шөрмөсөөрөө холбоотой хэвээр байгаа нь судлаачдын хувьд үнэлж баршгүй ховор материал болж байгаа гэнэ.

 

Мөн ялгадаснаас нь тухайн амьтны хүнс тэжээл юу байсан, ямар байгаль орчинд амьдарч байсныг тогтоох боломжтой ажээ. Яснуудад нь ямар ч бэртэл гэмтэл байхгүй байгаа тул арслан заан ямар шалтгаанаар үхсэн нь тодорхойгүй байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас Сибирийн мөнх цэвдэг гэсэж, арслан заан зэрэг эртний амьтдын үлдэгдэл олноор ил гарах болсон юм.

 

Эх сурвалж: Reuters