Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

HUAWEI компани дэлхий даяар APP хөгжүүлэгчдийн дунд нэг сая долларын шагналын сан бүхий уралдаан зарлалаа!

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 22
Сурталчилгаа
  • Таван бүсийн шилдэг хөгжүүлэгчдийг Huawei-н Chipset-Device-Cloud-ийн иж бүрэн HMS Core-ийг ашиглан шинэ апп бүтээн оролцох боломжийг олгож байна.  
  • Дэлхий даяар явагдах уг тэмцээнд ялагчид Shining-Star хөтөлбөрийн санхүүжилтээр 1 сая долларын шагнал амласан.
  • Оролцогчдын өөр нэг шагнал бол  HUAWEI AppGallery-н сурталчилгааны эх сурвалжийг  ашиглан ялагчдын APP-ыг 650 сая гаруй Huawei хэрэглэгчидэд хүргэх боломж юм. 

Энэхүү уралдаанд оролцогчид хүний өдөр тутмын амьдралыг  илүү хялбар болгон сайжруулахад чиглэсэн шинэлэг апп үүсгэхийн тулд өөр туршлагатай хөгжүүлэгчидтэй өрсөлдөх юм. Apps UP уралдаан нь Европ, Ази номхон далай, Ойрхи дорнод ба Африк, Латин Америк, Хятад гэсэн таван бүс тус бүрт хөгжүүлэгчид өөрсдийн ур чадвар, шинийг санаачлах оюун санаагаа уралдуулах тавцан юм.

 

HMS Core нь Huawei-н Chipset-Device-Cloud-ыг өөртөө нэгтэгснээр, хөгжүүлэгчдэд Machine Learning Kit, HiAI, AR хөдөлгүүр зэрэг үндсэн сууриар хангаж өгч байгаа. Хөгжүүлэгчид апп-уудаа HMS Core-той холбосноор, маш хялбархнаар дэлхий даяарх HUAWEI-н бүх л ухаалаг төхөөрөмжүүдын APP- санд нэвтэрч, түгээлт хийх боломжтой болно. 

AppGallery нь апп бүтээгчдийн зах зээлд тасралтгүй хөгжил дэвшилтээрээ дэлхийд эхний шилдэг гуравт багтдаг. Apps UP тэмцээний ялагч 170 гаруй улс болон бүсийн хэдэн зуун сая хэрэглэгчидтэй, AppGallery Connect-тэй хамтарсан, хөгжүүлэгчдэд шинэлэг бүтээлч байдал, нэг цэгийн нээлттэй тавцангаар хангадаг HUAWEI AppGallery-д өөрийнхөө апп-уудыг сурталчлах боломжтой юм. 

Шагналд дараах зүйлсүүд багтана: 

  • Shining-Star хөтөлбөрөөс санхүүжүүлж буй нэг сая долларын шагнал дараах ангилалд хуваагдана: Шилдэг Апп, Шилдэг тоглоом, Шилдэг сошиал нөлөөлөл хүртсэн апп, Хамгийн их хэрэглэгдсэн апп, Тусгай апп
  • Тэргүүлэгч HMS Core-г хэрэглэн дэлхийн тавцанд өрсөлдөж, ур чадвараа харуулах 
  • Салбарын мэргэжилтнүүд болон Apps UP-ийн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг хийх 
  • Huawei хөгжүүлэгчдийн арга хэмжээ, Сертификат бүхий курсэд үнэ төлбөргүй хамрагдах. 

Уралдааны нээлтийг тэмдэглэн Huawei хөгжүүлэгчдэд юу юу бэлдсэнийг шууд дамжуулалт зохион байгуулан хүргэсэн. Уг уралдааны нээлтийн үйл ажиллагаа нь Zhang Ping’an, Хэрэглэгчийн Клоуд үйлчилгээний ерөнхийлөгч, Huawei хэрэглэгчийн бизнес групп, шилдэг апп хөгжүүлэгчид болон HMS Core-ийн мэргэжилтнүүдийн яриаг багтаасан томоохон цар хүрээтэй нээлт болсон. 

 

Zhang Ping’an, Хэрэглэгчийн Клоуд үйлчилгээний ерөнхийлөгч, Huawei хэрэглэгчийн бизнес групп нь "Бүх зүйлд HMS шинэчлэл " гэсэн илтгэлээ хүргэж байна. 

Нээлтийн үеэр үзүүлсэн HMS Core-той нэгтгэх жишээ бол art app Sketch AR билээ. Энэ нь HUAWEI HiAI ашигладаг виртуал урлаг бүтээхэд зориулагдсан ухаалаг апп бүтээдэг программ юм. Харин нөгөөх нь Machine Learning Kit-тай нэгтгэж, зураг таних чадварыг нэгтгэдэг StorySign. Түүнчлэн HUAWEI HiAI Optical Character Recognition (OCR) нь дүлий хүүхдүүдэд зориулан алдартай хүүхдийн номуудыг дохионы хэл дээр орчуулдаг. 

 

Хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Оролцогчид доорх албан ёсны веб хуудаст бүртгүүлэн аккаунт нээнэ, 
  • 2020 оны 8 дугаар сарын 30 хүртэл хувь хүн эсвэл гурван гишүүнтэй баг болж доорх вебсайтаар бүртгүүлэх https://developer.huawei.com/consumer/en/digix/appsup. 
  • Уралдаанд оролцуулах апп-ууд HMS Core-той холбон хөгжүүлсэн байх ёстой ба 2020 оны 8 дугаар сарын 30-ны 18:00 цагаас өмнө уралдааны албан ёсны веб хуудаст оруулсан байна. 
  • Оруулсан бүтээлүүдийг бүс нутгийн салбарын мэргэжилтнүүд нийгмийн үнэ цэнэ, бизнесийн үнэ цэнэ болон хэрэглэгчийн туршлага зэргийг харгалзан шүүх юм. 

Дараа нь, бүс нутаг бүрт шилдэг 20 апп үлдэх бөгөөд эдгээр нь уралдааны албан ёсны вэб хуудас эсвэл HUAWEI AppGallery-гаас 9 сарын 21-нээс эхлэн татаж авах боломжтой болж, 10 сард финалд хүрэх билээ. 

Монгол улсын хөгжүүлэгчдийн хувьд төв азийн бүс нутагт бүртгүүлэн өрсөлдөх боломжтой. 

Huawei-тэй хамт аппликэйшний төгсгөлгүй ертөнцөөр аялахад бэлэн үү? Дэлгэрэнгүй мэдээллийг, 

https://developer.huawei.com/consumer/en/digix/appsup .

#HMSInnovateforall

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.