Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Бид 16-20 мянган шинжилгээ хийх оношлуурын нөөцтэй

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Оношлуурын нөөцийн талаар мэдээлэл өгөөч?

- Бид 16-20 мянган шинжилгээ хийх оношлуурын нөөцтэй. Оношлуурын нөөц хангалттай, татан авалт хэвийн хийгдэж байгаа.

- ҮАБЗ дээр 500,000 ам.доллараар оношлуур авах асуудал яригдсан гэж байна. Энэ талаар тодруулж мэдээлэл өгнө үү?

- Энэ талаар надад тодорхой мэдээлэл алга.

Ер нь бол оношлуурын нөхөн хангалт хийгдэх ёстой. Бидэнд 20,000 оношлуурын нөөц байгаагаас хоногтоо 400-500 хүний шинжилгээ хийгдэж байгаа. Оношлуурын татан авалт тусгай үүргийн онгоцоор хийгддэг.

Үргэлжлүүлэн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл оношлуурын худалдан авалтыг ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн газар хариуцан хийдгийг хэлээд маргаашийн ээлжит хурал дээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулъя гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2676814355893580

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.