Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

УИД-т гал гарснаас хойш хэргийн газарт 20 мөрдөгч ажиллаж байна

ikon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

"УИД-ийн барилгад гал алдсанаас хойш хэргийн газрын үзлэгийг шуурхай зохион байгуулсны үр дүнд 5 давхар хүртэл бүх үзлэг, шалгалтыг хийж дуусгасан.

2020 оны 6 дугаар сарын 10-н буюу өнөөдөр 6 дугаар давхрын хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэн зохион байгуулна" гэж тус ажлын хэсгийн ахлагч, Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Амартүвшин ярилаа.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг томилогдон гарч, энэхүү обьектод хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа юм.

Одоогийн байдлаар тус гал гарсан обьектод цагдаагийн байгууллагаас 20 мөрдөгч, прокурор, шинжээч, мэргэжлийн хяналтын байцаагч, “Номин холдинг” ХХК-аас томилогдсон ажлын хэсэг харилцагч, түрээслэгчийг байлцуулан хэргийн газрын үзлэгийг 3 дахь өдрөө зохион байгууллаа.

 
 
 

Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагч нар обьектыг үргэлжлүүлэн хамгаалалтад аваад ажиллаж байна. 

УИД-ийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага 6 дугаар сарын 7-ны өдрийн 16:48 цагт хүлээн авч, цагдаагийн байгууллагаас 138 алба хаагч обьектыг бүрэн хамгаалалтад авч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан билээ.

 

Мэдээлэл бэлтгэсэн цагдаагийн ахмад Б.Төгсжаргал 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар