Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Гал алдсан байж болзошгүй таван хүнийг шалгаж, тайлбар мэдүүлэг авч байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Их дэлгүүрт гарсан түймрийн талаар ЦЕГ-аас мэдээлж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/696238437609134/

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Цагдаагийн байгууллагын 100 гаруй алба хаагч гал гарсан орчимд хэв журмыг хангуулж, тээврийн хэрэгслийн зохицуулалтыг хийж байна.

Галын шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллага эцэслэн, тогтооно. Цагдаагийн байгууллагад гал дээврээсээ гарсан тухай мэдээлэл ирсэн. Шалтгаан нөхцөлтэй холбогдуулж, гал алдсан байж болзошгүй таван хүнийг шалгаж, тайлбар мэдүүлэг авч байна. Гэрчүүдийн мэдүүлэг бий. 

Дотор бэртэж гэмтсэн, амь насаа алдсан хүн байхгүй. Галыг бүрэн унтраасны дараа хэргийн газрын үзлэг, шалгалтыг хийнэ" гэв.