Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Увсын Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн мориор хил нэвтрээд буцаж ирэхдээ баривчлагдлаа"

ikon.mn
2020 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.31/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1692579957573502/

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 6 сая 150 мянган хүн өвчилж, 370,000 хүн нас баржээ. Энэ өвчний улмаас 3 сая хүн эмчлэгдэж байгаа бол 2.7 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Сүүлийн 24 цагийн дотор 123,000 хүн шинээр өвчилж, 4,000 гаруй хүн нас барсан байна. Үүнийг өмнөх өдөртэй харьцуулбал өвчлөл буурсан байна.

ОХУ-д 24 цагийн дотор 8,952 хүн коронавирусийн халдвар шинээр авжээ. Манай хил олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува, Читад өвчлөл 27-168 шинэ тохиолдлоор нэмэгджээ.

Ялангуяа Эрхүү хотод 168 тохиолдол шинээр нэмэгдсэн нь өмнөд өдрийнхөөс 108 тохиолдлоор нэмэгдэж, халдварын эрч хэвээр байна. Иймээс хил залгаа аймгийн иргэдийг анхааралтай байхыг зөвлөж байна.

Одоогоор эдгээр хүмүүст халдварын шинж тэмдэг илрээгүй байгаа

Өчигдөр/2020.05.29/ Увс аймгийн Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн морьтойгоо хил нэвтэрч буцаж орж ирэхдээ баривчлагдсан. Энэ хоёр монгол хүнийг саатуулахад эмнэлгийн 7 ажилтан ажилласан. Эдгээр 7 хүнийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна. Одоогоор эдгээр хүмүүст халдварын шинж тэмдэг илрээгүй байгаа. Хил нэвтэрсэн хоёр иргэн нь амны хаалт зүүгээгүй.

Ялангуяа Увс, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгийн иргэд өндөр сонор сэрэмжтэй байх, амны хаалтаа зүүх, дэмий сэлгүүцэхгүй, хил зөрчихгүй байхыг анхааруулж байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар нэг хүн ажиглалтад орсон" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.