Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮМЭН ШУВУУТ ХК Нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмрээ орууллаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч Түмэн Шувуут ХК гадаад болон дотоодын эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран гаргасан “100%” Органик компост бордоогоо хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Монгол орны байгаль цаг уур, хөрсний онцлогт нийцсэн энэхүү органик бордоо нь Нийслэлийн ногоон байгууламж, газар тариалан эрхлэгчдэд ус агаар мэт хэрэгцээтэй бүтээгдэхүүн гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.

Тахианы сангасыг дэвшилтэт технологиор боловсруулж, байгаль экологи болон тариалан эрхлэгчдэд ээлтэй бордоо үйлдвэрлэж байгаа нь Хөдөө аж ахуйн салбарыг Монгол улсын тэргүүлэгч салбар болоход шууд хувь нэмэр оруулах юм.

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ч.Улаан болон бусад албаны хүмүүс Түмэн Шувуут ХК-ийн бордооны үйлдвэрийн нээлтэд оролцлоо.

Энэ үеэр Түмэн Шувуут ХК-ийн хамт олон Нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмрээ оруулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 5 тонн “100%” Компост бордооны дээжийг хандивласан байна.

Талбай, хашаа хороо, гэртээ цэцэг, мод, тариа, ногоо тарихыг хүссэн Аж ахуйн нэгж, иргэн бүрт зориулан Түмэн Шувуут ХК компост бордоогоо бүх төрлийн савлагаатайгаар борлуулж эхэллээ.

Фото

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.