Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

СЕХ-ны гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:14 2020/04/30

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/575848260010847/

Үргэлжлүүлэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан.

Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийн нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож байгаа аж. 

С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бол Б.Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчид юм.

Санал хураалтад оролцсон гишүүдийн олонхын саналаар буюу 76.9 хувийн саналаар СЕХ-ны гишүүнийг томилохыг дэмжлээ. 

11:08 2020/04/30

ҮХЦ-ээс гаргасан Сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хуульд заасан “сонгогдох” эрхийг зөрчиж байна гэдэг дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнгүй

УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө УДШ-д бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүн нэр дэвшүүлэх эрхтэй”, мөн зүйлийн 6.3-т “Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагагын хангасан байна” гэж тус тус заасан. 

Уг заалтуудтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэн Р.Гончигдорж, Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Төмөрбаатар нар Үндсэн хуулийн цэцэд ханджээ. 

Дээрх иргэдийн ҮХЦ-д хандсан мэдэгдэлд “Сонгуулийн тухай хуулийн 6.1, 6.3 дахь хэсгээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 9 дэх заалтаар олгогдсон “сонгогдох” эрхээ мөн зүйлийн 10 дахь заалтаар олгогдсон эрхээрээ баталгаажуулсан, улс төрийн нам байгуулах эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүдийг сонгох сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхээ хязгаарлуулж байгаа нь УИХ Үндсэн хуулийн 19.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчин, УИХ-ын сонгуульд оролцох эрхийг хязгаарлах замаар иргэдийн Үндсэн хуулийн 16.9 дэх заалтад заасан “сонгогдох” эрхийг зөрчиж байна” гэжээ. 

Уг мэдээллийг Үндсэн хуулийн цэц хүлээн авч, маргаан үүсгэн, дүгнэлт гаргасан байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн 19.1 дэх хэсгийг зөрчсөн гэж дүгнэжээ. 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. 

Харин өнөөдрийн чуулганы хуралдаанаар уг дүгнэлтийг хэлэлцээд байнгын хорооны саналыг дэмжсэн буюу Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. 

10:43 2020/04/30

2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

  • Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудал;
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.