Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хээрийн эмнэлэг ашиглах бэлтгэлийг хангаж байна

ikon.mn
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Коронавируст халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хээрийн эмнэлгийг ашиглах бэлтгэлийг хангаж байна.

Энэхүү хээрийн эмнэлэг нь аливаа өвчин эмгэгийн үед 30-50 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой, мэс засал, эрчимт эмчилгээ, дүрс оношилгооны хэсгүүдээс бүрдсэн, ханын хүчилтөрөгчийн хангамж, ариутгал халдваргүйтгэлийн хэсэг, агааржуулалтын систем, цэвэр бохир усны хангамжийг бүрэн шийдвэрлэсэн эмнэлэг юм.
 
 
 
 

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар УОК-ийн Шуурхай штабын төлөвлөлтийн багийнхантай хамтран коронавируст халдварын үед хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах бэлтгэлтэй танилцлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.