Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахалтай тэмцэхэд бүх хүчээ дайчилснаас үүдэн эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээ орхигдож буйг улс орнуудад анхааруулжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийх үеэр гаднын улс орнуудын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Япон улсад өчигдөр 172 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба нас баралтын түвшинд 1.9 хувь болж өссөн. 80-аас дээш насныхан хамгийн их хувийг эзэлж байгааг тус улсын ЭМЯ-наас мэдээлсэн.

  • Япон улсад өдөр тутам бүртгэгдэж буй шинэ халдварын тоо буурах хандлага ажиглагдаж буй ч халдварын тархалтын нөхцөл байдлыг  бүрэн хяналтдаа авч чадаагүй байгаа тул улсын хэмжээнд тогтоосон онц байдлыг сунгах асуудал яригдаж байна. Мөн тархалт өндөр байгаа зарим улсын иргэдийг Япон руу оруулахгүй байх хоригийг өргөтгөж, ОХУ, Беларусь, Украин, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират  зэрэг улсыг нэмж оруулан нийт 87 улс, нутаг дэвсгэрийг хамруулсан. Тавдугаар сарын дуустал уг хориг үргэлжилнэ.
  • БНСУ-д өчигдөр шинээр 10 халдвар, нэг нас баралт бүртгэгдсэн.
  • Шинэ Зеланд, Австрали улсад хөл хорионы хатуу дэглэм мөрдөгдөж байгаа. Халдварын тархалт ОХУ, БНТУ, Беларусь, Украин зэрэг улсад өндөр хэвээр байна.
  • Испани улс халдварын тохиолдлыг бүртгэх, мэдээлэх шалгууртаа өөрчлөлт оруулж, зөвхөн гинжин урвалын шинжилгээний эерэг хариуг тооцож тоолохоор болсон.  
  • АНУ-ын Нью-Йорк хотод сүүлийн 24 цагийн хугацаанд 337 нас баралт шинээр бүртгэгдсэн бөгөөд тус мужид гэрийн хөл хориог сунгах талаарх асуудал яригдаж буй.   

ДЭМБ-ын захирал Терос Адханом ээлжит хурлын үеэр улс орнууд COVID-19-ийн цар тахалтай тэмцэх ажилд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаагаас үүдэн эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээ орхигдож байгааг улс орнуудад анхааруулсан.

Тухайлбал, хүүхдийн тусламж үйлчилгээ, дархлаажуулалтаар сэргийлэх өвчнүүдийн эсрэг авах арга хэмжээ хоцрогдож буйг анхааруулсан" хэмээв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/166563141329661/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.