Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Соёмботой ууланд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЖЭЭ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:55 2020/04/24

Соёмботой ууланд гарсан гал түймэр гарсан тухай дуудлага 14:16 цагт онцгой байдлын албанд ирсэн юм. 

Дуудлагын дагуу НОБГ-ын тэргүүн дэд дарга,  хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид ажиллан, 15:14 цагт бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn

15:20 2020/04/24

Гал түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна

Соёмботой ууланд гал түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэлжээ. 

Одоогоор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч, 6 автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 

14:58 2020/04/24

Соёмботой ууланд гарсан гал түймрийг унтраахаар онцгой байдлын 18 алба хаагч ажиллаж байна

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Соёмботой ууланд гал гарч байна.

Энэ тухай дуудлага 14:26 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн гал унтраах, аврах гурван ангийн 18 алба хаагч, дөрвөн автомашинтай гал унтраахаар ажиллаж байна хэмээн нийслэлийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Түүнчлэн иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийхийг зөвлөв. 

Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.