Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Бизнесийнхний итгэл огцом унаснаар 2020 оны татварын орлого хоёр дахин буурахаар байна

ikon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

МҮХАҮТ-аас "Бизнес итгэлийн индекс 2019" судалгааны дүнг танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.

/2020.04.02/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/mongolchamber/videos/154084212560264/

Монголын 1,800 бизнес эрхлэгчийг хамруулсан “Бизнес итгэлийн индекс” судалгаагаар 2020 онд хүлээлт 30 хувь хүртэл огцом унаж, 2019 оныхоос хоёр дахин буурсныг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин танилцууллаа. Энэхүү судалгааг 2019 оны хүлээлтийг одоогийн хүлээлттэй нь харьцуулан гаргасан байна. Тэрбээр:

2012 оноос хойш компаниудын хүлээлтийн индекс дандаа бага байж ирсэн. 2019 онд анх удаа эерэг гарч, гадаад орчин нөхцөл сайн, макро эдийн засаг сайжрах юм байна гэж үзэж байсан бол 2020 онд ийнхүү буурлаа. Итгэлийн индекс буурах нь компаниуд зардлаа танаж, хөрөнгө оруулалтуудаа бууруулж, царцаахад хүргэдэг. 

Бизнесийн итгэлийг үнэлгээг бид ДНБ болон сонгуультай харьцуулсан. Сонгуулийн жилд итгэл, хүлээлт дандаа унадаг. Энэ удаа 30 хувьтай гарсан судалгааны дүн гүйцэтгэлээрээ 20% болж буурах байх. 

Түүнчлэн өнгөрсөн онд бизнесийнхний 70% нь ашиг орлого нэмэгдэх нь гэсэн хүлээлттэй байсан бол одоо 36% болж буурлаа. Тэгэхээр 2020 оны татварын орлого хоёр дахин буурахаар байна. 

2019 онд компаниудын 78% нь хөрөнгө оруулалтаа нэмнэ гэж байсан бол 58% болж мөн буурсан

Энэ мэтчилэн 2020 оны нөхцөл байдлыг нэлээд таагүй харахаас аргагүй байгаа нь судалгаагаар харагдаж байна. 

 
Эх сурвалж: МҮХАҮТ
 
Эх сурвалж: МҮХАҮТ
 
Эх сурвалж: МҮХАҮТ

МҮХАҮТ гуравдугаар сарын 3-нд анх судалгаа хийж байхад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нөхцөл байдал 57.4 хувьд нь нөлөөлсөн гэж байсан бол 23-нд хийсэн судалгаагаар 67 хувь нь маш их хэмжээгээр нөлөөлсөн бол 22 хувьд нь хүчтэй нөлөөлсөн гэсэн үр дүн гарсан. Вирустэй холбоотой хязгаарлалт, эдийн засгийн хямрал гол бүх салбарт нөлөөллөө үзүүлжээ. Ялангуяа, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээ, худалдааны салбарт. Гэтэл аялал жуулчлал л гэхэд Монгол Улсын эдийн засагт 1.6 их наяд төгрөгийг оруулдаг. Цаашлаад зочид буудал, агаарын тээвэр, ложистик гээд олон салбарт нөлөөтэй. 

Компаниудын 68 хувийнх нь орлого буурсан бол 42 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон ба доголдсон байна. 8,000 хүнийг цомхотгох гэж байна. Гэтэл Засгийн газрын шийдвэр бодит дэмжлэг болохгүй байна. Тиймээс Даваа гарагт УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхээр бид хийсэн бүх судалгаагаа гишүүдэд албан ёсоор хүргүүлж, танилцуулна” гэлээ.