Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Нэг өрөөнд нэг хүн байрлуулах зарчмын дагуу одоогоор 360 орчим хүнийг тусгаарлах боломж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын шийдвэрээр

  • дөрөвдүгээр сарын 2-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, 
  • дөрөвдүгээр сарын 3-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэж, монгол иргэдээ эх оронд нь авчирна. 

Эдгээр иргэнийг нэг өрөөнд нэг хүн байлгах зарчмаар тусгаарлахаар болсон юм. Ингэснээр тусгаарлах байрны хүрэлцээнд хүндрэл үүсэхээр байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр "Уг зарчмын дагуу одоогоор 360 орчим хүнийг хүлээн авах боломж бидэнд байна. Өнөөдөр 10:00 цагт томоохон зочид буудлуудын захирлуудтай уулзан саналаа хэлж, дэмжихийг хүссэн. 15:00 цагт хариугаа өгөх ёстой. Үүний дараагаар хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн Засаг дарга захирамж гарган зарим томоохон зочид буудлуудыг дайчилна" гэв.